Цөмийн хог хаягдлыг Монгол улсад булах эсэхийг шийдэх ээлжит бус чуулганыг эсэргүүцэж \”Жудагт Монгол” хөдөлгөөнийхөн жагсаад буй. Тэд өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд \”Бүх ард түмний эв нэгдэл” цуглааныг зохион байгуулсан. Тус жагсаалд Монголын ахмадын холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын ардчилсан холбоо зэрэг 50 гаруй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцжээ.
Тэгвэл энэхүү цуглааны талаар \”Жудагт Монгол” холбооны тэргүүн Ж.Гомбожав \”Бид гурван зүйлийн төлөө цуглаан зохион байгуулж байна. Нэгдүгээрт, тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлын төлөө. Хоёрдугаарт, ард түмний дуу хоолойг сонсдог эрх баригчдын төлөө. Гуравдугаарт, хойч үедээ эх орноо бүрэн бүтэн үлдээхийн төлөө тэмцэж байна” гэлээ.
Мөн тэд саяхан батлагдсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт хүргүүлэх юм байна. Ингэхдээ 28 хүнийг намын жагсаалтаар сонгодог асуудлыг хүчингүй болгох, хар машинаар санал өгөхийг хуулиас хасахыг шаардаж байгаа аж.
Нинж