Хууль зүйн яамны харъяа агентлаг, байгууллагууд хамтран зохион байгуулж буй \”Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” /11.00 – 16.30 минутын хооронд/ доорхи газруудад зохион байгуулагдана. Үүнд:
- 2015.09.07- Баянзүрх дүүрэг Жуковын хөшөөний урд талбай
- 2015.09.08- Баянгол дүүрэг Өргөө кино театрын урд талбай
- 2015.09.09- Сонгинохайрхан дүүрэг Соёмбо кино театрын урд талбай
- 2015.09.10- Сүхбаатар дүүрэг Чингисийн талбай
- 2015.09.11- Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбай
- 2015.09.14- Хан-Уул дүүрэг Соёлын төвийн байрны урд талбай
Тухайлбал, Цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн иргэд харъяалах дүүрэгтээ зохион байгуулагдах дээрх арга хэмжээнд 11.00-14.00 цагийн хооронд өөрийн биеэр очиж захиалга өгөөд тухайн өдрийнхөө 16.00 цагаас үнэмлэхээ буцааж авах юм.Мөн уг арга хэмжээний үеэр нийслэлийн зургаан дүүргийн иргэд ТҮЦ машин байрлаж байгаа аль ч газраас захиалга өгөх боломжтой бөгөөд захиалгаа өгснөөс хойш 2 хоногийн дараа өөрийн оршин суугаа хорооноосоо цахим үнэмлэхээ авч болно.Харин гадаад паспортын хугацааны захиалгыг /харъяалал харгалзахгүй/ 11.00-14.00 цагийн хооронд хүлээн авч 16.00 цагт буцаан олголтыг хийнэ. Хэрэв та 14.00 цагаас хойш гадаад паспортаа сунгуулахаар захиалга өгсөн тохиолдолд маргааш өдрийн 15.00 цагаас УБЕГ-ын зуун айлд байрлах гадаад паспортын олголтноос хүлээн авах ёстойг анхаарна уу хэмээн УБЕГ-аас мэдээллээ.
эх сурвалж: dorgio.mn