Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Уу” булан гэдэг газар “Туул” голд Хүн живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 3-ны өдрийн 10:20 цагт дуудлага өгчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 30 км зам туулан 11:00 цагт очиж, 30 минут ажиллан 36 настай, эрэгтэй А-гын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Иймд иргэдийг голын түвшин нэмэгдэн үертэй байгаа эдгээр өдрүүдэд голын эрэг дээр зугаалахгүй байхыг анхаарууллаа.