Золбин нохой, муур
устгагч сум алдсан хэрэг өнгөрөгч долоо хоногт гарчээ. Тодруулбал, Сүхбаатар
дүүргийн I хороо Гадаад харилцааны яамны хашаанд Нийтийн үйлчилгээний
\”Улаанбаатар нэгтгэл”-ийн гэрээт анчин 27 настай Б нохой буудаж байгаад \”Toyota
рrius-20” маркийн автомашиныг оножээ. Устгалын ажилтнууд Галт зэвсгийн тухай хуулиар
буу эзэмших гэрчилгээтэй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан байх ёстой
аж. Гэвч сум алдсан устгагч галт зэвсэг ашиглах эрхгүй байжээ.
Өнгөрсөн оноос
хэрэгжиж эхэлсэн Галт зэвсгийн тухай хуулиар буу шинээр эзэмшигч нь аюулгүй
ажиллагааны сургалтад хамрагдаж, гэрчилгээ авахаар заасан юм. Үүнтэй
холбогдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газраас сургалтыг явуулж эхэлсэн аж.