Өнөөдөр Өмнөд Солонгос улсын Ерөнхий сайд Хуанг Ан Гю тус улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн асуудал хэлэлцэх 18 дах удаагийн хурлыг зохион байгуулжээ.
Уг хурлаар тус улсад ажиллаж амьдарч байгаа хууль бус гадаадын иргэдийн асуудлыг тусгайлан хэлэлцсэн ба тэдгээр иргэдийн тоог 2018 он гэхэд хамгийн багадаа 2%-иар багасгахаар болсон байна.
Өмнөд Солонгос улсад 2014 оны 12-р сарын 31-ний байдлаар гадаадын 214,000-н иргэн хууль бусаар бичиг баримтны зөрчилтэйгээр амьдарч байгаа юм байна.
Энэ нь тус улсад амьдарч байгаа гадаадын нийт 1,899,000-н иргэний 11.2% гэсэн үг бөгөөд уг тоог 2%-иар багасгахад, хууль бус иргэдийн тоо 9.2% болно гэсэн үг ажээ.
Үүний тулд хууль бус иргэдийн дунд хийгдэх бичиг баримтын шалгалтыг эрчимжүүлж, шалгалт хийх ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, гадаадын иргэдэд Солонгос улсад зорчих виз олгохдоо нарийвчлан шалгах зэрэг ажлуудыг дэс дараалалтай хийх юм байна.