Улсын хилээр хугацаа нь дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй цэвэр ус, шар айраг их хэмжээгээр орж иржээ. Тодруулбал энэ оны эхний гурван сарын байдлаар Улаанбаатар хотын гүний хяналтын бүсээр 1477 компани аж ахуйн нэгжийн 76980 тн бараа бүтээгдэхүүн импортоор орж ирсэн байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хэлтсээс экспортын хяналтаар давхардсан тоогоор 178 аж ахуйн нэгжийн 7620 тонн бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад Итали улсаас импортлогдсон 17 тонн цэвэр усны тээвэрлэлтийн горим алдагдсанаас хөлдөж, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсныг илрүүлжээ. Мөн БНСУ-аас хугацаа дууссан 12.4 тонн шар айраг нэвтрүүлснийг илрүүлж устгалд оруулсан байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтыг газар