Саудын Арабын Мекка хотноо нэгэн гэмт хэрэгтнийг олны өмнө цовдолж, цаазаар авсан талаар Associated Press агентлаг мэдээллээ. Тус улс Мьянма улсын иргэн Элиас Абулкалам Жамаледдин гэгчийг аллага, хулгай дээрэм болон хүчингийн хэрэг үйлдэхийг завдсан хэргээр яллаж, ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгэжээ. Түүнийг цовдолж цаазлахыг тус улсын Хууль зүйн яам болон Саудын Арабын хаан Сальман өөрөө дэмжсэн байна. Арабчууд өнгөрсөн 2010 онд ижил хүйстэн болон Засгийн газрынхаа эсрэг тэмцсэн этгээдүүдийг олны өмнө цовдолж байсан бөгөөд гэхдээ ингэж цаазалах нь тус улсад ховор үзэгдэлд тооцогддог байна.