Эрдэмтэд дэлхийн өнцөг булан бүрт суугаа 500 гаруй хосын дунд судалгаа явуулж, эр эм хүний үүлэн борооны ажил хэр удаан үргэлжилдгийг тогтоох оролдлого хийжээ. Судалгаанд оролцсон хосууд дөрвөн долоо хоногийн турш дотно харилцаанд орохдоо үргэлжлэх хугацааг нь бүртгэсэн байна. Эрдэмтэд тэдний ирүүлсэн тоон мэдээллийг харьцуулж үзээд дундаж секс 5.4 минут үргэлжилдэг гэж үзэж байгаа юм. Харин хамгийн богино хугацаа нь 33 секунд бол хамгийн урт хугацаанд үргэлжилсэн нь 44 минут болсон гэнэ.
Бас нэгэн сонирхолтой зүйл ажиглагдсан нь бэлгэвч хэрэглэхэд үүлэн борооны ажлын үргэлжлэх хугацаанд ямар ч өөрчлөлт ордоггүй болохыг олж мэдсэн байна. Үүнээс үүдэн бэлгэвч хэрэглэх нь эрчүүд төдийгүй эмэгтэйчүүдийн бэлгийн сэрэл мэдрэмж нь буурах сөрөг үзүүлдэггүй гэж үзэж болох юм.
Судалгаанд оролцогчдоос хамгийн богино хугацаанд загас наадуулдаг улсаар туркчуудыг нэрлэж болох аж. Харин удаан хугацаанд харьцаанд ордог хүмүүсээр Нидерланд, Испани улсыг нэрлэж болох юм байна. Эрдэмтдийн таамаглаж байгаар бэлгийн харьцаанд ороход байрлал гэх мэт зүйлс бус зөвхөн эрчүүдийн бэлэг эрхтэний хэлбэр хамгийн их нөлөөтэй гэсэн таамгийг дэвшүүлжээ. Үүнийг төрөл бүрийн хэлбэртэй эрэгтэй, эмэгтэй хиймэл эрхтэн ашиглаж хийсэн өөр нэгэн судалгаагаар баталгаажуулсан байна.