Цагдаагийн байгууллагын нэрийг барин залилан хийх тохиолдол цөөнгүй гардаг. Энэ удаад гадаадын иргэдийн мэдээллийг цуглуулсан хэрэг гарсан байна. Тодрулбал: Монгол улсад олон жил оршин суугаа гадаадын иргэдийн гэрт очин \”Цагдаагийн байгууллагаас явж байна\” хэмээн худлаа хэлж анкет бөглүүлж хувийн мэдээллийг авсан хэрэг гарсан байна. Ингэж мэдээлэл авснаар цаашид ямар нэгэн хэрэг гарах магадлал өндөртэй тул иргэдийг анхааралтай байхыг санууллаа. Мөн цагдаагийн байгууллагаас одоогийн байдлаар айл өрхөөр явж судалгаа авах арга хэмжээ аваагүй байгаа хэмээн мэдэгдсэн. Иймээс иргэд сонор сэрэмжтэй байж хамаагүй мэдээлэл өгөхгүй байхыг анхааруулж байна .