Хэрвээ ямар ч тооцоололгүй зарлага
гаргаад байвал зээл бий болж, энэ нь удаан үргэлжилснээрээ өр зээлэнд автах, улмаар
эдийн засгийн хувьд хямралд өртдөг.
Энэхүү зарлагуудын нэг эх үүсвэр
болсон шатахууныхаа хэрэглээг хянах бүрэн боломжийг хамгийн анх \”Петровис”
компани олгож, шатахууны худалдан авалтад зориулсан картыг 2003 онд гаргасан
билээ.
Өдгөө, Монгол улс дахь шатахуун
хангамжийн хамгийн өргөн сүлжээнд ажиллаж буй тус компанийн мөн хэмжээний
сүлжээнд шатахууны картаар үйлчилж байна. Тодруулбал, картаар үйлчлүүлэгчид нь тус
компанийн Улаанбаатар хот, аймгийн төвүүд, төв замдагуу, томоохон сум суурин
газруудын шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлэх боломжтой юм.Өнгөрсөн жил 30
гаруй шатахуун түгээх станцад картын терминал суурилуулж холбосноор Монгол
улсын өнцөг булан бүрт байрласан нийт 240 орчим шатахуун түгээх станцад картын
үйлчилгээ нэвтрээд байна.
Шатахуун хангамжийн хамгийн өргөн
сүлжээнд үйлчлүүлэхээс гадна дараах олон давуу талыг хэрэглэгчиддээ санал
болгосоор ирлээ. Үүнд:
·Худалдан авалтын үнийн дүнгээс хамаарсан мөнгөн урамшуулал;
·Олон улсын өндөр нууцлал бүхий чиптэй;
·Хэрэглэгчийн олон төрлийн үйлчилгээтэй;
·Карт нь гүйлгээний пинкодтой тул гээгдүүлсэн
нөхцөлд бусад хүн ашиглах боломжгүй;
·Карт ашиглалтын болон үйлчилгээний шимтгэл
төлөхгүй.
Үүнээс хэрэглэгчийн зарим үйлчилгээг онцолвол,
интернэтээр картын тайланг Монгол,Англи,
Орос зэрэг есөн хэл дээр хамгийн олон хэлбэрээр авах боломжтой юм.
Мөн 8603-0808дугаарт
мессеж илгээж картынхаа үлдэгдлийг харах үйлчилгээг нэвтрүүлсэн зэрэг
хэрэглэгчдийнхээ хэрэглээнд нийцүүлснээрээ бусдаас давуу талтай. Цаашдаа,
үйлчлүүлэх бүрт мөнгөн урамшуулал хүртэх боломжийг судлан ажиллаж байгааг
дуулгахад таатай байна.
Эрхэм таны ажилд өндөр амжилт хүсье!
\”Петровис” картын төвийн холбогдох мэдээлэл:
Салбар-1: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд
Амарын гудамж – 7, \”Петровис” ХХК-ийн байр, 7011-0808, 11-310931/ факс 11-330808
Салбар-2: Материал импексийн эсрэг талд, ШТС-28,
70110815