Сүүлийн өдрүүдэд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Холливудын алдарт жүжигчин Анжелина Жолигийн нөхцөл байдлын талаар идэвхтэй хэлэлцсээр байгаа билээ. Барууны хэвлэлүүдэд Энжигийн эрүүл мэндэд ноцтой асуудал үүссэн хэмээн зай завсаргүй мэдээлсээр байна.
Жүжигчин бүсгүйн ойр орчмынхон одоогоор чимээгүй байгаа хэдий ч сэтгүүлчид өөрсдийн таамгийг дэвшүүлсээр байгаа бололтой. Жолигийн жингээ хэт алдаж буй шалтгаан нь ажлын хэт их ачаалал, гэр бүл дэх асуудлуудаас үүдэлтэй цус багадалт болон сэтгэл гутралын хүнд хэлбэртэй холбоотой гэж яригддаг билээ.
Харин National Enquirer-ийн өчигдрийн дугаарт Анжелина Жолиг эмнэлэгт түргэн тусламжаар хүргэсэн тухай мэдээлжээ.Сэтгүүлчид жүжигчин бүсгүй бүр сэхээн амьдруулахад орсон хэмээн баталж байгаа аж. Гэвч од жүжигчин бүсгүйн ойр дотныхон ямар нэгэн албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.
Гэр бүлийнхний удамшилтай холбоотойгоор Энжид хорт хавдар өвчний шинж тэмдэг илэрсэн талаар урд өмнө мэдээлэгдэж байсан билээ. Сэтгүүлчдийн бичиж буйгаар, одоо жүжигчин бүсгүйн биеийн өндөр 169 см атал дөнгөж 35 кг жинтэй болсон гэнэ. Хэрэв энэ үнэн бол маш ноцтой үзүүлэлт юм.
Одоогийн байдлаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуурхай тарж буй энэхүү мэдээлэл албан ёсоор батлагдаагүй байгаа бөгөөд ээлжит худал цуурхал байгаасай хэмээн алдарт жүжигчин бүсгүйн шүтэн бишрэгчид найдаж байна.
Эх сурвалж: ZONE.MN