Европын судлаачид эмэгтэй хүн яг хэдэн насандаа илүү дур булаам байдгийг олж мэджээ. Тус тивийн тэргүүлэх их сургуулиудын сексологич эрдэмтэд болон сэтгэл судлаачид янз бүрийн улс, орнуудын 21-50 настай мянга гаруй эмэгтэйгээс асуулга аваад шинжлэх ухааны мэдээллийн дүнтэй харьцуулсан байна. Санал асуулгын үеэр мэргэжилтнүүд эмэгтэйчүүдээс бэлгийн амьдрал, дур таашаал, дур ханалтын үргэлжлэх хугацаа зэргийн талаар асууж, лавлажээ. Мөн тэдэнд чухам хэдэн насандаа оролцогчид өөрийгөө илүү дур булаам байсан хэмээн мэдэрсэн бэ гэдэг асуултыг тавив. Гэтэл эмэгтэйчүүдийн өгүүлснээр бол тэд өөрийгөө хамгийн дур булаам, гоё сайхан харагдаж байна гэж 34 насандаа мэдэрсэн аж.
Ингэхдээ мэргэжилтнүүд өөрийн дур булаам байдлыг мэдрэх нь бэлгийн амьдрал болон түүний идэвхжилтэй огт холбоогүй гэдгийг тогтоожээ. 30-35 насны эмэгтэйчүүд сардаа 10-12 удаа бэлгийн харилцаанд ордог 20-25 насны бүсгүйчүүдээс дунджаар хоёр дахин бага дотно харилцаанд ордог гэнэ. Тэгсэн мөртлөө 30-аас дээш насны хүүхнүүд энэ үйл явцаас илүү их таашаал авдаг байна. Социологийн судалгаа явуулснаар 30-аас дээш насны эмэгтэйчүүд аливаа бэлгийн туршилт, маяглалд илүү нээлттэй байдаг нь тодорхой болов. Мөн энэ насанд эмэгтэйчүүд яахаас ч буцахгүй байдаг аж. Тэдний дийлэнх нь нөхрийнхөө араар тавьж, нэгэн зэрэг хэд хэдэн эрчүүдтэй дотно харилцаанд орох магадлалтай байдаг. Эх сурвалж www.wikimon.mn