Монголын
холимог тулааны хөнгөн жингийн тамирчдаас хамгийн шилдэг амжилтыг үзүүлээд буй хүн
бол Ж.Нарантунгалаг билээ. Холимог тулааны хөнгөн жингийн төрөлд дэлхийн аварга
болсон тэрбээр хэдхэн сарын өмнө ОХУ-ын тамирчинд ялагдаж, дэлхийн аварга
хэмээх эрхэм хүндтэй цолоо алдсан ч эргэн ирэлт хийхээр тулаан товложээ.
Тэрбээр саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин цол
тэмдгээр энгэрээ мялаасан бөгөөд гавьяат болсныхоо дараах анхны томоохон тулаанаа
хийх гэж байна. Ж.Нарантунгалаг Японы Буку Котецу хэмээх шилдэг тамирчинтай хүч
үзэх бөгөөд Буку Котецугийн хувьд Японд \”Ямамотогийн армийн толгойлогч” гэх
хочоороо нэлээд алдаршсан нэгэн аж. Гэхдээ Тунгаагийн хувьд түүнтэй 2004 оны К-1-ийн
тэмцээнээр таарч, ялж байжээ. Товчхондоо Японы тамирчин манай тамирчнаас хариугаа
авахаар тоглох гэж байна. Уг тулаан тавдугаар сарын 6-нд Сингапурт \”Singapore
Indoor Stadium”-д болно.
Төгс