МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж дууслаа. Хуралдаанаар ЗТХЯ-ны сайд, дэд сайдын томилгоог хэлэлцсэн юм. Тус намаас өнөөдрийн хуралдааны дараа мэдээлэл хийсэн бөгөөд асуудал үүсээд буй ЗТХЯ-ны дэд сайдаар 7 хүн нэр дэвшсэнээс тухайн салбартаа ажиллаж байсан туршлага, салбараа төлөөлж ажиллаж чадах дадлага туршлага гэх мэтийг харгалзан үзэж УБТЗ-ын орлогч дарга Л.Халтарын нэрийг ЗТХЯ-ны дэд сайдад дэвшүүлэхээр болжээ.