Ховд аймгийн Буянт сум үүсэн
байгуулагдсаны түүхт 90 жилийн ой Ховд аймгийн Буянт суманд 9 дүгээр сарын
4-6-ны өдрүүдэд өргөн дэлгэр, сайхан болж өнгөрлөө.Түүхт ойд зориулсан Үндэсний хүчит бөхийн барилдаанд Улсын харцага Ц.Содномдорж,
Б.Пүрэвсайхан, Н.Батзаяа, Г.Алтангэрэл нараар манлайлуулсан хүчит 128 бөх
бяр хүч, авхаалж самбаагаа сорин барилдснаас Ховд аймгийн Чандмань сумын
харьяат, Монгол улсын харцага Баатархүүгийн Пүрэвсайхан түрүүлж Хөвсгөл аймгийн
Тосонцэнгэл сумын харьяат, Улсын харцага Цэдэвийн Содномдорж үзүүрлэлээ. Их
шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын харцага Нямаагийн Батзаяа,
Буянт сумын харьяат, аймгийн арслан Оргихын Хангай нар шалгаран үлдлээ.
Түүхт ойд Ховд аймгийн Буянт сумын харьяат, 1964, 1965 оны Аймгийн баяр наадмын
түрүү бөх, аймгийн хурц арслан Лааганы Найдангийн нэрэмжит өсвөр үеийн хүүхдийн
64 бөхийн барилдаан болж Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 3-р сургуулийн
сурагч Рагчаагийн Баянмөнх түрүүлж, Зэрэг сумын 12 жилийн сургуулийн сурагч
Баярхүүгийн Бат-Орших үзүүрлэлээ. Их шөвөгт Дуут сумын 10 жилийн сургуулийн
сурагч Өнөболд, Буянт сумын 12 жилийн сургуулийн сурагч Өсөхбаяр нар шалгаран
үлдлээ.

Энэхүү барилдааныг аймгийн үндэсний бөхийн холбооны жаяг дэгийн баг болох
Хүндэт гарын даа Б.Шоовдой, ахлах гарын даа Б.Сандагсүрэн, гарын даа
С.Загдсүрэн, Б.Батмөнх, Бөхийн тайлбарлагч Г.Пүрэвганди, хөлийн цэц аймгийн
арслан Г.Цэдэнбал, Ц.Энэбиш, аймгийн начин Анхбаяр, цолчин засуул Н.Ихбаяр,
н.Өлзийжаргал, засуул н.Победа, н.Лхагвадорж нар ажиллаж амжилттай зохион
байгууллаа.

Эх сурвалж: undesniibukh.mn