Жанжны талбайд олоон гутал зогсож байна. Нүдэн баримжаагаар мянгаад хос мөн тооны эздээ төлөөлөн цуглажээ. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас хойш Төв талбай маань есөн зүйлийн жагсаал, цуглааныг өвөр дээрээ гаргасан ч гутал тэвэрч буй нь анх удаагийнх боллоо.
Гутал өнгө өнгөөрөө. Загвар, хэмжээний ч өргөн сонголттой. Бүгд ариутгалын бодист орчихсон. Надад тэдний дунд хавьд эрхэмсэг гэгч нь зогсох богино түрийтэй, бор шаргал илгэн гутал ихэд таалагдав. Эзэн нь гутал дээрээ хүний нүд унагах сонирхолгүй, этгээд зан авиргүй, шулуухан хөлтэй бүсгүй гэдэг нь тухайн эд зүйлийн элэгдэж хорогдсон байдлаас ойлгомжтой харагдана. Хүүе ээ, тэр нэг шөвгөр ногооныг… ккк.
Эзэн нь сэтгэл хөөрлөөр Сүнсний баярт зориулан худалдаж авчихаад, ганц удаа өмсөөд л тусламжийн бараанд өгчихөж, янз нь. Энд өвлөөс зуны, спортын, гоёлын, энгийн, усны, \”сүнсний”, гэрийн гээд бүхий л төлөөлөл цугласан учир нь Залуучуудын холбоо гутлын жагсаал сэдсэнд оршино. Жагсаал санаачлагчийн \”Гуталтай жагсаал” гэсэн нэр оновчгүй болжээ.
Энэ бол зүгээр л хуучин гутлын яармаг байлаа. \”Гуталтай жагсаал” гэвэл тэнд гутал барьсан хүмүүсийн тухай яригдах учиртай. Эзэнгүй гутлууд ирийлгэчихсэн нь олны нүдийг хужирлах үйл явдал мөн боловч үүгээр улс төрийн акц хийхэд нэг л дутагдалтай байв. Гутлын эзэд хаа хол, Япон, Солонгост байгаа учраас тэдний Монгол руу илгээсэн \”комиссын” гуталд эсэргүүцлийн зурвас хавчуулжээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.