Таны халаасанд хэд ч хамаагүй төгрөг
байна уу? Мэдээж бий л байх даа. Буруу зүйл асууж байна. Тэгвэл өөрт байгаа аль
нэг дэвсгэртээ дэлгээд хар. Уг нь Монгол Улсын мөнгөн дэвсгэртийн Соёмбо тэмдэг
дээр гал байх ёстой.
Гэтэл 1000, 500, 100, 50, 20, 10, 5, 1-тийн
дэвсгэрт дээрх Монгол Улсын соёмбо дээрх галын оронд өөр дүр байх юм. Үүнийг
харсан ихэнх хүмүүс цэцэг гэж тайлбарлаж байна. Гэвч соёмбын дээр цэцэг байх
ёсгүй. Хэрвээ цэцэг байвал утга агуулга нь өөрчлөгдөөд соёмбын билэг тэмдэг
алдагдах биз. Гэвч ийм алдаатай мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэгдсээр байгаа аж. Ер нь 2013 оноос хойш үйлдвэрлэгдсэн бүх
мөнгөн тэмдэгт \”галыг цэцгээр сольсон байна” гэж эх сурвалж мэдээлж байна. Хэзээнээс эхэлж гал, цэцгээр солигдсон нь чухал биш. Хамгийн гол нь үүний цаана ямар нэгэн далд санаа
байхгүй байгаа. Мандан бадарч байхын бэлэгдэл галыг салхины аясаар хийсч,
хугацаа нь болохоор гандаж, хатдаг цэцгээр орлуулсан нь ямар учиртай юм бол оо.
Үүнийг Монгол банкны эрх бүхий албан тушаалтнууд тайлбарлаж, алдаа байгаа бол
засварлана гэдэгт итгэж байна.
Шар хүү