\”Цэнхэр үст” Цэрэн буюу иргэн Э.Цэрэндолгор, Б.Насанбаяр хоёр бие биенийгээ хуулnay байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан. Иргэн Э.Цэрэндолгорыг ямар нэг хэрэгт холбогдуулж шалгаагүй хэмээн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан.
Тэгвэл өчигдөр уг хэлтсээс иргэн Э.Цэрэндолгорт зарлан дуудах хуудас иржээ. Ингэхдээ түүнийг эрүүгийн хэрэгт гэрчээр дуудаж байцаах аж. Хэрэв дуудсан хугацаанд хүрэлцэн ирэхгүй бол албадан ирүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгоно гэдгийг анхааруулжээ. Ингэж иргэн Э.Цэрэндолгор мөрдөн байцаагчийн дуудсан цагт нь очиж байцаагдаж байхаар боллоо.
Төгс