Дөрөвдүгээр сарын 06-ны өдөр Хууль зүйн яамны сайдын тушаал гарч иргэдэд Цагдаагийн газрын тодорхойлолтыг гаргаж өгөх болсон байна. Мөн Визний мэдүүлэг хүлээн авдаг \”Паспорт интернэшнл”, \”Монгол Солонгосын хүмүүнлэгийн харилцааны нийгэмлэг”, \”Бридж Хан-Монлау” гэсэн гурван байгууллага иргэдэд үйлчилдэг байсан бол энэ удаад дөрвөн байгууллага нэмэгдсэн нь иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах, хүртээмжтэй болгосон ба үйлчилгээний байршлыг ч анхаарчээ.
Шинээр нэмэгдсэн байгууллагууд:
Чингис тур
Байрлал: Сүхбаатар дүүрэг, Чингис тур компанийн 2 давхар
Утас: (+976)9916-6177, (+976)11-32-1770
Цагийн хуваарь: Даваа-Баасан: 09:00-12:30, 13:30-18:00
Монгол Намшин ХХК
Байрлал: Хан-Уул дүүрэг, Ажилчдын соёлын ордрны баруун талд (Ez-visa&tour), 19-р хороолол
Утас: (+976)7014-3332, (+976)9462-0000
Цагийн хуваарь: Даваа-Баасан: 09:00-18:00, Бямба: 10:00-15:00
GH&F
Байрлал: Баянгол дүүрэг, Бэкду таун 59 байр 303 тоот (10 хороолол MK колонкын хойно)
Утас: (+976)7722-7700, (+976)7722-7744
Цагийн хуваарь: Даваа-Баасан: 09:00-18:00
Монгол ньюс ХХК
Байрлал: Чингэлтэй дүүрэг, Монгол ньюс ххк-ны байр 1 давхарт
Утас: 321989
Цагийн хуваарь: Даваа-Баасан: 09:00-18:00
БНСУ-ын виз мэдүүлэгч иргэдийн хувьд заавал БНСУ-ын ЭСЯ-ыг зорилгүй өөрт ойр байрлалтай виз мэдүүлэг хүлээн авах байгууллагад очиж үйлчлүүлэх боломж нээгдлээ.
Мөн ЭСЯ-наас ойрын үед Монгол иргэд БНСУ-д аяллын зорилгоор зорчин хууль зөрчих (харлах буюу визний хугацааг сунгалгүй оршин суух, ажиллах) болсонтой холбоотойгоор виз мэдүүлгийн баримтыг нарийвчлан шалгахтай холбоотой визний хариу олгох хугацаа оройтож байгааг албан бус эх сурвалжаар дамжуулан мэдэгдсэн байна.
Эх сурвалж: БНСУ-ын ЭСЯ