Нэр дэвшиж буй гишүүдийн талаар УИХ-ын гишүүд санал хэлж байна. УИХ-ын
гишүүн Ц.Нямдорж нэр дэвшигчдийн талаар дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрээр \”Ерөнхийлөгч энэ зургаан нэр дэвшигчийг дэмжихгүй дахин
зөвшилцөнө үү гэсэн. Тэгэхэд яаж байгаа юм бэ. Оруулж ирж байгаа хүмүүсийг
хараад гайхаад барахгүй нь. Хямрал хүндрэлээс салбараа яаж ийгээд аваад гарчих
ажлын даплдага туршлагатай хүнийг санал болгож болоогүй юм уу. Хэтэрлээ гэхэд
хэтэрлээ. Шударга ёс эвслийн бүлгийнхнээс О.Баасанхүү, Г.Уянга хоёроос бусад нь
сайд боллоо. Дөрөвдүгээр ээлжийнхэн хоолондоо ороход энэ хоёр сайд болох юм уу.
Томилгоог дэмжихгүй харамсаж байна” гэв.