Сирийн найман хүүхэд ОХУ-ын цэргийн академид суралцахаар иржээ. Энэ талаар ОХУ-ын Санкт Петербург хот дах Сирийн соёлын төвийн захирал Ваддах аль Жунди “Известия” сонинд мэдээлсэн байна. Түүний хэлснээр эдгээр хүүхдүүдийг ОХУ-н парламентын дээд танхимын дэргэдэх Олон улсын цэрэг техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд суралцуулах бөгөөд Сирийн иргэдэд цэргийн боловсрол олгох хөтөлбөр цаашдаа ч урт хугацаанд хэрэгжих ажээ. Нийтдээ уг хөтөлбөрийн хүрээнд тус улсын 100 гаруй хүүхэд ОХУ-д цэргийн боловсрол эзэмшинэ хэмээн Известия сонин мэдээллээ.