Гаалийн Ерөнхий газрын Гаалийн зөрчил, шуурхай хяналтын алба болон Буянт-Ухаа дахь гаалийн газрын ГУБ нарын хамтарсан ажиллагааны дүнд 4 грамм метамфетамины төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг Хонгконг-Улаанбаатар чиглэлийн зорчигч хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоов.
Сүүлийн үед БНХАУ-ын Бээжин, Хонгконгийн чиглэлийн нислэгээр, Эрээн-Замын Үүд чиглэлийн автозамаар МУ-д ирж буй зорчигчдын дунд метамфетамины төрлийн \”мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг гар тээш, эд зүйл, өмссөн хувцас хэрэглэлдээ нууж хууль бусаар нэвтрүүлэх зөрчил нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа.
Амар