УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын
зарим гишүүдийг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Монгол Улсын Шадар сайдаар УИХ-ын гишүүн
Ц.Оюунбаатарыг 86.9 хувиар дэмжиж, томилоод байна. Үүний дараа БОНХАЖ-ын сайдад
нэр дэвшигч Н.Батцэрэгийг томилох
эсэхийг хэлэлцэж гишүүд үг хэлж, асуулт, тодруулга авч дууслаа. Улмаар санал
хураалт болж, чуулганд оролцогчдын 52.59 хувийн саналаар дэмжлээ. Чуулган үргэлжилж
байна.