УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим гишүүдийг томилох
тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Шадар сайдаар
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг, БОНХАЖ-ын сайдаар Н.Батцэрэгийг, Сангийн сайдаар
Б.Болорыг дэмжиж, УИХ-ын даргын тогтоол гарч томиллоо.
Үүний дараа Барилга хот байгуулалтын
сайдад нэр дэвшигч З.Баянсэлэнгээс гишүүд асуулт, тодруулга авч, санал зөвлөгөө
өглөө. Улмаар санал хураалт болж, 93.1 хувийн саналаар дэмжигдлээ.
Амар