УИХ-ын ээлжит бус чуулганд оролцож буй 56 гишүүн санал
хураалтад оролцож 87.5 хувийн саналаар УИХ-ын гишүүн М.Зоригтыг Зам, тээврийн
сайдаар дэмжлээ. Улмаар Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн
Г.Баярсайханаас асуулт асууж, тодруулга авлаа. Дараа нь санал хураалт болж, УИХ-ын
гишүүн Г.Баярсайханг 98.3 хувийн саналаар Хөдөлмөрийн сайдаар дэмжлээ.
Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд тогтоол гаргаж сайдаар
дэмжигдсэн гишүүдэд баяр хүргэж, УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх долоо хоногийн мягмар гариг хүртэл хаалаа.
Амар