Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны эрүүл чийрэг монгол хүн-эрүүл дүүрэг хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, усан оргилууруудыг шинээр байгуулж байгаа бөгөөд түүхт 50 жилийн ойгоо бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын олон ажлуудаар иргэддээ бэлэг барьж байна.
Захын хороолол тэр дундаа гэр хорооллын иргэд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж бололцоо хомс заавал хотын төв рүү цаг заваа үрэн амарч зугаалж өнгөрөөдөг байсан цаг үе ард хоцорч байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ иргэд ялангуяа Яармаг, Нисэхийн хүүхэд, залууст зориулан 8-р хорооны нутаг дэвсгэрт хогтой жалга байсан газрыг өнгөрсөн 2014 оноос цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг эхлүүлж өнөөдөр буюу 2015.09.07-ны өдөр нээлтээ хийлээ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсөвт өртөг нь 605 сая төгрөг бөгөөд гүйцэтгэгчээр \”Тулга констракшн” ХХК ажиллаж хүүхдийн тоглоомын талбай, саравч, бялдаржуулах төхөөрөмж, гэрэлтүүлэг зэрэг иргэдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн цэцэрлэгт хүрээлэнг бий болгож Хан-Уул дүүргийн өнгө үзэмжийг нэмэгдүүлсэн томоохон бүтээн байгуулалтыг иргэддээ хүлээлгэн өглөө гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.