Монгол Улсад “Stamford” нэртэй компани өнгөрсөн жилээс эхэлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.Тус компани нь иргэдээс хөрөнгө оруулалт авах замаар хууль бусаар мөнгө босгодог болох нь тогтоогдсон. Хууль, хяналтын байгууллагаас энэ сарын эхээр тус компанийг хариуцсан гэх ОХУ-ын иргэн Евгений Персовыг цагдан хорьж, шалгаж эхэлсэн . Тэгвэл ЦЕГ-аас эл хэргийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө. Тодруулбал, тус газрын Мөрдөн байцаах албаны мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэбилэг хэлэхдээ “Одоогийн байдлаар “Stamford” сүлжээтэй холбоотой 14 хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагаа явуулж байна. Нийт 39 хүн хохирогчоор мэдүүлэг өгөөд байна. Нарийн тоо нь гараагүй. Цаашид хохирогчийн тоо нэмэгдэх магадлалтай” байгаа гэлээ.