Арван сар тээсэн цэцэгс хагдрахыг харавс
Асгарсан сүү нь ээдэж суварга болж царцав
Инээж угтсан хорвоод нулимсан жим гарлаа
Ивий жаахан бойтог элэгдэж амжилгүй үлдлээ
Нас нь болоогүй байхад буцаагаад аваад явах юм
Насаараа үгүйлэх ээжийгээ торойтол үлдээгээд орхих юм
Дүүдээ жаахнаа хайгаад ах эгч нь тоглох юм
Нуугдаж дуусаад ирэхийг нь цаг тоолоод хүлээх юм
Аавын үр гэж дуудах эцгийн сэтгэл зангирч
Алаг зүрхнийх нь гүнд сувдан гуниг мөнхөрлөө
Амийг нь гуйсан цацал сүүн аргамжаа хөвөөд
Аваад ирдэг ч болоосой ивий жаахан үрсийг
Өвчин зовлон гэдэг бурхнаас хүчтэй хэдий ч
Өр нь эмтэрдэггүй төр булшны чулуунаас ч хүйтэн юм
Эргээд ургаасай цэцэгс ижий аав хоёртоо
Ижилхэн хоёр бойтог эзэнтэй болоосой хөөрхий
2016-4-15 Delgerjargal nora