“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэргээр шалгагдаж буй “Жаст”-ын Ш.Батхүүг дахин цагдан хорьжээ. Тодруулбал, түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад улмаар өнгөрсөн зургадугаар сард батлан даалтад гаргаад байсан юм. Гэвч тодорхой шалтгааны улмаас дахин хорьсон байна. АТГ-аас “Ш.Батхүү нарт холбогдох хэргийг шалгаж байна. Эл хэрэгтэй холбогдуулж 10 гаруй дугаартай хэрэг нээгээд байна. Тиймээс хэргийг тусгаарлаж удахгүй прокурор, шүүхэд шилжүүлнэ” хэмээн мэдээлээд байгаа билээ.