Эмэгтэйчүүд бид
цаг ямагт нүүр арьсныхаа төлөө санаа зовдог. 25 нас хүрсэнээс хойш зовхины тос
байнга түрхэх хэрэгтэй болдог. Мөн үрчлээ ч үүсдэг. Иймээс бүсгүйчүүддээ
үрчлээний эсрэг зөгийн балны маскыг санал болгож байна. Бидний өдөр тутамдаа
хэрэглэдэг зөгийн бол болоод өндөг зэргээр энэхүү маскыг хийнэ. Ингээд та
бүхэндээ маск хийх аргыг хүргэе.
Орц:1ш өндөг
1 цайны халбага цэвэр зөгийн бал
1 хоолны халбага гурил орно.
Хийх
арга:Өндөгний цагаан
дээрээ зөгийн бал, гурилаа нэмнэ. Бүгдийг сайтар хутгаад нүүр болон хүзүүн
дээрээ түрхэнэ. 15-20 минутын дараа хусч арилгаад угаана.
7 хоногт 2-3 удаа хэрэглэхэд болно.
Жагаа