Хөдөлмөрийн
Үндэсний Нам /ХҮН/-ын даргаар С.Ганбаатар, дараа нь Т.Ганболдыг бүртгэхээс
татгалзсан Улсын дээд шүүхэд ХҮН-ийнхэн хуучин дарга С.Боргилын нэрийг
хүргүүлжээ. ХҮН-ын Төв хороо өнгөрөгч 18-ны өдөр хурлаа хийж дэд дарга
С.Боргилыг намын даргаараа тавьжээ. С.Боргилын хувьд ХҮН-ын даргаар ажиллаж
байгаад албан тушаалаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарт шилжүүлж, өөрөө дэд дарга болсон.
Гэсэн ч Улсын дээд шүүх С.Ганбаатар болон түүний дараагийн дарга Т.Ганболдыг
бүртгэж, ХҮН-ын даргаар баталгаажуулахаас татгалзсанаас ийнхүү С.Боргилыг
эргүүлэн даргаараа сонгож Улсын дээд шүүхэд түүнийг баталгаажуулах саналаа
хүргүүлжээ. Гэхдээ Улсын дээд шүүх С.Боргилыг ХҮН-ын даргаар хүлээн зөвшөөрөх эсэх
нь одоогоор тодорхойгүй байна. Хэрвээ
сонгууль дөхсөн энэ үед Улсын дээд шүүх С.Боргилыг ХҮН-ын даргаар баталгаажуулахаас
татгалзвал шүүхийн байгууллага яах аргагүй хэн нэгнээс хараат байгаагийн илрэл
болох юм.