Өнөө цагийн баатрууд гэдэг чинь жинхэнэ энэ хэд маань. 8 жилийн ял, 80 саяын дэнчин тавьж хүний амь аварч байна. Даанч харамсалтай нь ингэлээ гээд нэг ч гавъяа өгөхгүй. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харгана гэдэг нутагт хаваржиж байгаа жирэмсэн эх умайн гадуурх жирэмслэлтийн улмаас 4700мл цус алдаж, биеийн байдал хүнд, шокийн байдалтай байхад нь аймгийн нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг цаг алдалгүй түргэн шуурхай очиж, хэвийн бус нөхцөлд хагалгаа хийж, эхийн амь насыг аварсан байна. Хагалгааны багт ажилласан ЭБЭ-ийн ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр, ЭБЭ-ийн эмч Цэеэнрэгзэн, МЭЭ-ийн их эмч Л.Алтанзул, хагалгааны сувилагч Мөнх-Ундрах, унтуулгын сувилагч Анхтуяа, Жолооч Мөнххүү нартаа эхийн амь насыг аварсанд баяр хүргэе. Та бүхэнд эрүүл энх, сайн сайханыг хүсэн ерөөе.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Чанарын алба