Урьд шөнө нийслэлд учир битүүлэг нэгэн хүчтэй дуу чимээ гарсан. Үүнийг
иргэд янз бүрээр л тайлбарлаж байна. Зарим нь дулааны III цахилгаан
станцид дэлбэрэлт болсон байж болзошгүй гэж мэдээлж байгаа.
Тэгвэл энэ талаар
Дулааны III цахилгаан станцын
холбогдох мэргэжилтнээс тодруулахад \”Манай станцад дэлбэрэлт болоогүй. Үйл
ажиллагаа хэвийн явагдаж байна” гэсэн тайлбар өглөө. Мөн Онцгой байдлын ерөнхий газар руу
холбогдоход \”Манайд тэсэрч, дэлбэрсэн тухай ямар нэгэн мэдээлэл алга байна”
гэв. Тэгэхээр цахилгаан станцад ямар нэгэн осол гаргаагүй болж таарч байна. Мөн
Онцгой байдлын газар дуудлага ирээгүй гэхээр урьд шөнө хаана, юу болсныг
одоогоор тодруулах боломжгүй боллоо.