Нарийн бичгийн дарга нарын олон улсын өдөр /Secretary\’s Day/ буюу илүү албан ёсны хувилбараар бол Захиргааны мэргэжлийн ажилтнуудын өдрийг /Administrative Professionals Day/ Нью-Йоркийн нийтлэлч Гарри Клемфуссын мэрийлтээр 1952 оноос АНУ-д тэмдэглэж эхэлжээ. Энэ өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн лхагва гарагт тэмдэглэдэг юм.
Одоо энэ баярыг зөвхөн нарийн бичгийн дарга нар төдийгүй, оффисын ажил өөрсдөөс нь шалтгаалдаг бүх хүн, тодруулбал захирлын туслах, оффис-менежер, ассистент, референт, спич-райтер, таталган бичигчид, бас бичиг хэрэг хөтөлж, пүүс, үйлдвэрийн дарга, захирал, удирдах хүмүүст зөвлөдөг мэргэжилтнүүд тэмдэглэдэг болжээ.
Дашрамд дурдахад, зарим дүгнэлтээр, энэ мэргэжил дэлхийн хамгийн их эрэлттэй таван мэргэжлийн тоонд ордог байна. Тиймээс одоо захиргааны ажилтан нь даргынхаа утасны дуудлагад хариу өгч, түүний ажлын хуваарийг төлөвлөдөг үүрэгтэй нарийн бичгийн дарга нар төдийгүй, бизнесийн амжилт өөрсдөөс нь шалтгаалдаг өндөр мэргэшил, туршлагатай мэргэжилтнүүд юм. Харин мэргэжлийн баяраараа нарийн бичгийн дарга болон хувийн туслахууд даргаасаа баярын мэндчилгээ, дурсгалын бэлэг болон тэр ч байтугай шагнал авдаг байна.
Үүний дээр зарим компанинарийн бичгийн дарга нараа хүндэтгэн дайллага, босоо хүлээн авалт хийдэг уламжлалтайгаас гадна, харин боссууд энэ өдөр нарийн бичгийн дарга ажлаар аль болох бага дарахыг мэрийдэг ажээ. Зарим орон нарийн бичгийн дарга нарга нарын үндэсний өдрийг тэмдэглэдэг байна.