ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсад ажлын айлчлал хийгээд
буцсан. Тэгвэл түүнийг \”Монгол Улсад газардах даа жийнсэн өмдтэй байсан нь
дипломат ёсыг зөрчсөн, Монгол Улсыг үл хүндэтгэсэн явдал боллоо” гэх шүүмжлэл
цахим хуудсаар ихээр бичигдэх болсон юм.
Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова \”ОХУ-ын
төлөөлөгчид шөнө онгоцонд хоносон. Үүний дараа комтюмтай гарч ирнэ гэдэг бол
сонин байх байсан. Дипломат ёсонд нөхцөл байдал болгонд ингэж тэгж хувцаслах
ёстой гэж заадаггүй. Иймээс ямар нэгэн буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна. Төлөөлөгчид
хэлэлцээний өмнө зочид буудалд албаны хувцсаа сольж өмсөхөө мэдэж байсан.
Иймээс Лавровын гадаад байдлыг дипломат талаас нь харах хэрэггүй. Бид хэнд ч үл
хүндэтгэсэн байдал үзүүлэхийг хүсээгүй” гэж мэдэгджээ.