Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэдхэн хормын өмнө Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Ингэснээр ЦЕГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэхээр боллоо. УИХ-ын гишүүн, МоАХ фракцийн дарга Х.Баттулга \”Баянгол\” зочид буудлыг шалгасан асуудлаар ЦЕГ-ын дарга Р.Чингист хариуцлага тооцохыг Хууль зүйн сайд Д.Дорлигжаваас хүссэн. Энэ дагуу Д.Дорлигжав сайд Р.Чингист хариуцлага тооцох нь зүйтэй хэмээн үзсэн бололтой албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүллээ.
Гэхдээ энд нэгэн зүйлийг дурдахад, Д.Дорлигжав нь МоАХ-ын гишүүн бөгөөд Засагт ажиллаж буй МоАХ-ын дөрвөн сайдын нэг билээ. Түүнчлэн МоАХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Х.Баттулга гишүүнийг нэгжсэн асуудлыг ЦЕГ-ын хийж буй ажил хэмээгээд хэрвээ ЦЕГ-ын даргыг томилдог Ерөнхий сайд ЦЕГ-ын хийж буй хууль бус ажиллагааг зогсоохгүй бол бид Засгаас дөрвөн сайдаа татна\” хэмээсэн. Хэрвээ ийм зүйл болбол Ч.Сайханбилэгийн Засгийн газар огцрох нь дамжиггүй бөгөөд Ерөнхий сайд тун удахгүй Засгийн газраа аварч үлдэх үү, ЦЕГ-ын даргыг солих үү гэдэг сонголт хийх буй заа.
Нинж