Италийн нэрт кино жүжигчин Орнелла Мути өөрийн орос гарлын талаар сэтгүүлчдэд ярьж, Оросын иргэншил авахыг хүсч байгаагаа илэрхийлжээ.
Орнелла Мути өдгөө Орост “Мөнгөн ордон” кинонд тоглож байгаа бөгөөд тэрээр уг кинонд Оросын хатан хаан Анна Иоановнагийн дүрийг бүтээж байгаа ажээ. Уг кино ирэх даваа гараг буюу есдүгээр сарын 10-нд Кремлийн ордонд нээлтээ хийх юм байна.
Тэрээр “Би Орост оршин суух эрхтэй. Москва хотод бүртгэлтэй. Гэхдээ надад Оросын иргэншил байхгүй. Би боломжоороо аль болох ойр ойрхон Орост ирэхийг хүсдэг. Би Оросын иргэншилтэй болохыг хүсч байна“ хэмээн сэтгүүлчдэд хэлжээ. Орнелла Мутигийн өөрийнх нь хэлснээр түүний эмээ, өвөө нь Санкт-Петербург хотоос гаралтай бөгөөд тэрээр оросын зан заншилын талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг байсан тухайгаа ярьсан байна.