Өнгө өнгийн лаа нь өөр өөрийн гэсэн увидас шингээсэн байдаг. Тиймдээ ч олон өнгийн лаа нь зах зээлээс шахагдалгүй өдийг хүртэл зарагдсаар иржээ.
Гал улаан өнгийн лаа
Эрүүл мэнд, хайр дурлалд эерэг нөлөө үзүүлнэ. Тачаалын галыг бадраадаг бөгөөд хилэнц болон хонины ордныхонд ээлтэй өнгө. Тус ордныхон улаан өнгийн лааг мягмар гарагт асаах нь илүү зохистой.
Шар өнгийн лаа
Алтан шар өнгийн лаа нь худалдаа наймаа, уран бүтээлийн арвин их амжилт авчирна. Арслангийн ордныхонд ээлтэй. Ихэвчлэн ням гарагт асаадаг байна.
Бэхэн ягаан өнгийн лаа
Ийм өнгөтэй лаа нь хүний мэдрэмжийг сайжруулдаг аж. Мөн охины ордныхонд ээлтэй бөгөөд эл лааг лхагва гарагт асааж хэрэглэвэл бие даасан байдлыг олоход тусална.
Ногоон өнгийн лаа
Ногоон өнгийн лааг асаах нь хүний мэдрэмжийг хурцатгадаг аж. Мөн гэр бүл дэх хардалтын сөрөг энергийг зайлуулах увидастай төдийгүй элдэв хэл ам, хараал жатгыг холдуулдаг байна. Ногоон өнгийн лааг баасан гарагт голдуу асааж хэрэглэдэг гэнэ.
Ягаан өнгийн лаа
Охидын өнгө гэгддэг ягаан өнгийн лааг асаах нь хайр сэтгэл, нөхөрлөл, мэдрэмжийн бэлгэдэл болдог бөгөөд эл лааг ямар ч ордныхон дуртай өдрөө асааж хэрэглэх боломжтой аж.
Хар өнгийн лаа
Хар өнгийн лааг асаах нь харагдах байдлаараа тийм ч үзэмжтэй биш. Гэсэн ч хар өнгийн лааны гүйцэтгэх үүрэг нь өндөр гэхэд болно. Матрын ордныхон бямба гарагт хэрэглэж асаах ёстой.
Танан цагаан өнгөт лаа
Цав цагаан өнгийн лааг асаавал сарны хүчийг татдаг гэж үздэг байна. Сарны хүч, энергийг татснаар ажил үйлс өөдрөг, эрч хүчтэй байж чаддаг аж. Цагаан лаа нь мэлхийн ордныхонд сайн нөлөө үзүүлдэг бөгөөд даваа гарагт асаах ёстой гэнэ.