УИХ-ын гишүүн Г.Уянгын удирдсан Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Нам /ТТЭНН/ Монголын Ногоон Нам /МНН/-ын \”Нэгдмэл Монгол\” эвсэл өчигдөр байгуулагджээ. Тус эвсэл \”Ард түмний итгэл найдвар-Цэвэр төр\” мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Аудитын Үндэсний Газарт хүргүүлсэн байна. Ингэснээр \”Нэгдмэл Монгол\” эвсэл УИХ-ын 2016 оны сонгуулийн саналын хуудсанд дээрээсээ 3-т бичигдэх юм. Учир нь Монголын Ногоон Нам нь 1990 онд байгуулагдсан Монголын улс төрийн ууган намуудын нэг билээ.
П.Мандах
Эх сурвалж: Sonin.mn