С.Зориг агсны хэрэгт холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг баривчилж хорьсноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Төв аймгийн урьдчилан хорих төвд маш хүнд нөхцөлд хоригдож буй түүний биеийн байдал муудаж, хүндэрсэн тул гурав дахь шатлалын эмнэлэгт үзүүлж,
оношлуулах шаардлагатай талаар Б.Булганы өмгөөлөгч өчигдөр прокурорт өргөдөл гаргажээ.
Улсын ерөнхий прокурорын газраас энэхүү өргөдлийг нь хүлээн аваад, Б.Булганыг Цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлсэн гэнэ.