2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Халх голын сав газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 4-9 хэм, Увс нуурын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн нутгийн баруун хэсгээр хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр шороон шуурга шуурна. 7-9 хэм дулаан байна.