Хууль зүйн сайд Д.Дорлигжав Ерөнхий сайдад хандаж, \”Цагдаагийн
Ерөнхий газрын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх тухай” хүсэлтийг
хүргүүлээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Хууль зүйн
сайдын хүсэлтийг хэлэлцэхээр болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Хууль зүйн сайд Р.Чингисийн оронд Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Билэгтийг томилуулахаар санал оруулсан байна. Б.Билэгт нь өмнө нь Цагдаагийн ерөнхий газрын даргаар
ажиллаж байсан. Гэвч тухай үеийн Хууль зүнй сайд Х.Тэмүүжинтэй таарамжгүй
байсан, сайд дээрээ Гүйцэтгэх ажиллагаа явуулсан зэрэг шалтгаанаар албан
тушаалаасаа чөлөөлөгдөж байсан юм.
Тэгвэл Д.Дорлигжав түүнийг эргүүлэн ЦЕГ-ын даргаар
томилуулах саналаа хүргүүлжээ. Б.Билэгтийн оронд Дотоодын цэргийн штабын орлогч
дарга, хурандаа Ж.Амгаланг томилуулахаар яригдаж байгаа тухай эх сурвалжууд
мэдээлж байна. Р.Чингис чөлөөлөгдвөл энэ Засгийн газрын үед ЦЕГ-ын удирдлага
дөрөв дэх удаагаа солигдох юм. Эндээс
хуулийн салбарт улс төрийн нөлөөлөл гүн гүнзгий оржээ гэж харагдаад байгаа юм.
А.Аюуш