Өмнөд Солонгос улсын Сөүл хот болон бусад бүх орон нутгуудад агаарын бохирдол өнөөдрийн байдлаар маш бохир байгаа ажээ.
Учир нь Монгол улсын өмнөд хэсгийн говийн аймгууд болон Өвөр Монголын өөртөө засах орны говийн аймгуудад сүүлийн 3 өдрийн турш хүчтэй салхи боссон юм байна. Үүний улмаас нүдэнд үл харагдах тоосонцорууд салхины аясыг даган далай дээгүүр дамжин Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хүрч байгаа ажээ.
Тус улсын Эрүүл мэндийн яам нь агаарын бохирдол ихтэй энэ үед хүүхэд болон өндөр настанг гадаа гарахгүй байхыг анхааруулж, хэрвээ зайлшгүй гарах шаардлагатай бол амны хаалт зүүж, ус байнга ууж байхыг анхааруулсан байна.
Mglradio.com