Энэ сарын 23-ны өдөр цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ.
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын цагдаагийн хэлтэст гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнээс дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу тус сумын цагдаагийн алба хаагч тухайн айлд очиход гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан этгээд цагдаагийн алба хаагчийг буудаж хөнөөгөөд, дараа нь өөрийнхөө аминд хүрчээ.
Гэмт этгээд 29 настай Б гэгч \”цагдаагийн албан хаагч\” байсан бөгөөд цагдаагийн аминд хүрсэн даруйдаа оргон зугтсан байна. Улмаар тус сумын цагдаагийн газраас дуудлага дуудаж, төвөөс тусгай нэмэлт хүч ирж, хэрэгтнийг эрэн хайсны эцэст ууланд боомилсон байдалтай амиа хорлосон байхыг нь олжээ. Харин амиа алдсан цагдаа 1994 онд төрсөн, 22 настай Б гэх залуу байжээ.