Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлаас нутаг дэвсгэрийн ард иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэн гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатайгаа хамтран ажиллаж ирсэн юм.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн тоног төхөөрөмж ашиглах зорилгоор хариуцсан нутаг дэвсгэрийн онцлогт тохирсон нисдэг камер ашиглан хэв журмын эргүүл шалгалт хийх нь гэмт хэргийн гаралтыг бууруулах, шуурхай байдал хангахад чухал үр дүнтэй. Энэ үйл ажиллагааны хүрээнд дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлаас нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүйгээр биетийг дагаж нисэх саадыг тойрох чадвартай DJI Phantom 4 маркийн 12 мегапикселиер зураг авах болон 4к чанартай бичлэг хийдэг ухаалаг нисдэг камерыг ашиглаж эхэлжээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн төв байрны стандарт шаардлага, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн иргэдийн хурлаас 27 камер, 35 дохиолол бүхий камерын хяналтын системээр бүрэн тоноглох хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн нь цагдаагийн байгууллагын хэмжээнд үлгэр жишээ болсон ажил юм.
Үүгээр зогсохгүй тус хэлтсээс гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд ашиглагдах, орчин үеийн шаардлага хангасан цахим сан байгуулах зорилт тавин ажилласны үр дүнд гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүд, обьектуудын шаардлагатай мэдээлэл бүхий цахим санг өөрсдийн боломжоор байгуулан ашиглаж байна. Одоогийн байдлаар субьектийн 1025, обьектийн 531 мэдээлэл газрын зураг дээр байршуулан баяжилтыг хийж байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх жишиг ажил болжээ.
Нинж