Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолоор жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдөр болгох тухай шийдвэр гарсан билээ. Энэхүү эрхэм, хүндтэй баярын өдрийг тохиолдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын \”Нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 27-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн үеэр нийгмийн хамгааллын салбарын талаарх мэдээ, мэдээлэл өгөх, салбарын үйлчилгээг нэг дор үзүүлэхээс гадна иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах юм.