Одоогоор хүн төрөлхтний эсрэг хамгийн том аюул нь ДОХ болчихоод байгаа. Энэ өвчнийг эмчлэх шалгарсан аргыг эрдэмтэд судалж байгаа ч хараахан олоогүй өнөөдрийг хүрч байна.
Тодруулбал, ДОХ-ыг эмчилж байгаа ч маш өндөр зардлаар эмчилж байгаа юм. Харин жирийн иргэдийн хувьд одоохондоо найдваргүй бөгөөд ДОХ туссан л бол түүнтэйгээ эвлэрч амьдрахаас өөр арга байхгүй. Тиймээс жил ирэх тусам нэмэгдэж буй ДОХ-ын халдвар авагсад үндэсний гамшиг болоод байгааг албаныхан хэлж байна. Тухайлбал, 2016 он гарснаас хойш ДОХ-ын халдвартай дөрвөн хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ээс гаргасан албан ёсны тоогоор Монгол Улсад 208 хүн ДОХ-ын халдвар тээж байгаа аж. Насны хувьд 15-46 насных бөгөөд халдвартай хүмүүсийн 70 гаруй хувь нь эрчүүд байна. Гэхдээ эрчүүдийн ихэнх нь ижил хүйстнүүд аж.
Харин үлдсэн 20 гаруй хувь нь эмэгтэйчүүд бөгөөд гадаад, дотоодод биеэ үнэлдэг байсан болон таньж мэдэхгүй хүнтэй тохиолдлын бэлгийн харьцаанд орсон хүмүүс байгаа аж. Ямартай ч, манай улсад анх ДОХ гэгч өвчин 1992 онд бүртгэгдэж байжээ.
Төгс