УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс зарлан дуудах хуудас илгээжээ.
Ирэхгүй бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу албадан ирүүлэх, торгууль хүлээлгэх, цаашлаад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад санаатайгаар саад хийсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хариуцлага хүлээлгэхээ уламжлал ёсоор дурдсан зарлан дуудах хуудаст өнөөдөр (2016.04.25)-ийн 14.00 цагт тов тогтоосон байна.
Ямар хэргээр Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст дуудагдаж буйгаа Н.Алтанхуяг \”АТГ нүүрсний хэргээр баахан дуудаж байцаасан, Тагнуулын газар \”Нууц\” байцаалт авсан, одоо мэдэгдэл хийлээ гэж, Цагдаагийн Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах ирлээ\” хэмээн тайлбарлан бичжээ.