Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн дараа Увс аймаг авьяаслаг уран бүтээлчдээрээ тэргүүлдэг. Тэгвэл Увс аймгаас төрөн гарсан олон арван авьяаслаг уран бүтээлч нараас эгч дүү гурван бүсгүй ялгарах боллоо. Д.Бурмаа, О.Гансувд, Б.Уранзаяа гэх дуучин бүсгүйчүүд нутаг усныхаа нэрийг гаргахын сацуу уран бүтээлээрээ өнөө үеийн дуучдыг тэргүүлж байна. Ардын дууч Д.Бурмааг андахгүй таньж байгаа бол дуучин О.Гансувдыг дуучин Э.Төрмандахын эхнэр гэдгээр нь хүмүүс танимхайрах болсон. Тэгвэл энэ удаад тод танилцуулах гэж байгаа бүсгүйг Б.Уранзаяа. Хоёр эгчийнхээ хажууд нэр нь тэр бүр олонд танигдаагүй ч дуу хоолой, гадаад үзэмжээрээ олон нийтийн анхаарлын төвд аль хэдийнээ оржээ.
Үзэсгэлэн гоогоороо олон нийтийн анхаарлын төвд орж ирээд байгаа дуучин Д.Бурмаа, О.Гансувд Б.Уранзаяа нар бүгдээрээ хэд хэдэн хүүхэдтэй ээжүүд бөгөөд эгч дүүс үеэлүүд гэнэ. Гурван дуучин бүсгүй өнгөрсөн жилээс эхэлэн хамтарсан уран бүтээлээ хийж эхэлсэн. Тэдний анхны хамтарч дуулсан уран бүтээл бол “Хорвоод ганцхан ээждээ” дуу юм. Харин хоёр дахь уран бүтээлээрээ Үзэмчин ардын дуу “Бүсгүй хүний заяа” дууг дуулжээ. Энэхүү дуугаа удахгүй дүрсжүүлж сонсогч олондоо хүргэх юм байна.
Дуучин бүсгүйчүүдийн хамтарч дуулсан анхны уран бүтээл “Хорвоод ганцхан ээждээ”