\”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг санаачлагч, хөтлөгч П.Анужин өчигдөр \”Монгол ньюс\” мэдээллийн төвд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн билээ.
Түүний санаачилсан \” Монгол тулгатны 100 эрхэм\” нэвтрүүлгийг \”Херо энтертайнмэнт” студи бэлтгэн олон нийтэд цацсаар өдийг хүрсэн юм. Харин оны эхээр буюу нэгдүгээр сард \”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зарим дугаарын нөөцөд хадгалагдаж байсан \”хар материал\”-ыг хулгайлан олон нийтийн сүлжээгээр цацсанаас хойш хөтлөгч П.Анужин олны хэл аманд өртсөөр байга билээ. Дээрх бичлэг алдагдсан талаарх хэрэг эцэслэн шийдэгдтэл \”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг гаргахгүй байх хүсэлтийг П.Анужин \”Херо энтертайнмэнт” студид тавьсан байна. Уг нэвтрүүлгийг санаачлагч нь П.Анужин бөгөөд нэвтрүүлгийнхээ оюуны өмчийн гэрчилгээгээ сэтгүүлчдэд үзүүлж, өөрийнх нь дээр дээр бүртгэлтэйг баталсан юм.